Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

Тэмүүлэл - 2013

Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын дунд сургуулийн нэрэмжит 
2013 оны шатрын “Тэмүүлэл” тэмцээний заавар


1. Тэмцээний зорилго.

Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд шатрын спортыг дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах, сургуулиа сурталчилах, шатрын ангийн сурагчдын тоглолтын ур чадвар ямар түвшинд байгааг тогтоох, хот , улсын чанартай тэмцээнүүдэд тамирчдаа бэлтгэх зорилгоор “Тэмүүлэл” тэмцээнийг 5 дахь жилдээ нээлттэй зохион явуулах гэж байна.

2. Тэмцээн явуулах байр, хугацаа.

Тэмцээнийг 2013 оны 11 дүгээр сарын 2 - 3 – ны өдрүүдэд Спортын төв ордны 2 дугаар давхарт байрлах тус сургуулийн байранд явуулна. 2 – ны өглөө 9 цагаас оноолтыг хийж, нээлтийн ажиллагаа болно.

3. Бүртгэх журам.

Тэмцээнийг 6 – 13 , 14 – 18 гэсэн 2 насны ангиллаар охид , хөвгүүдийн дунд явуулна. Тэмцээний өмнөх 1 – ний өдрийн 11 - 18 цагийн хооронд Спортын төв ордны 221 тоот өрөөнд оролцох тамирчдыг бүртгэнэ. Хүүхдүүд төрсний гэрчилгээ, тэмцээний хураамж 5 000 төгрөгийн хамт авчирч бүртгүүлнэ.

4. Тэмцээн явуулах журам.

Тэмцээнийг насны ангилал бүрд оролцогсдын тооноос хамааруулан швейцар системийн 7 – 8 өргөөр явуулна. Оноолтыг компьютерийн программ ашиглан хийнэ.

5. Дүн гаргах журам.

Насны ангилал бүрд хувийн дүнг оноо , Бухгольцийн болон бусад коэффициентийг нь харгалзан гаргаж , цуваагаар байр эзлүүлнэ.

6. Шагнал.

Насны ангилал бүрд эхний 3 байр эзэлсэн тамирчдад төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын дунд сургуулийн “Тэмүүлэл” тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль, диплом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

 

Биеийн тамир спортын дунд сургуулийн захиргаа

“Тэмүүлэл” тэмцээнийг зохион байгуулах комисс