Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

Тэмцээний удирдамж

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын үеэр

зохиогдох шатрын тэмцээний удирдамж

“Хос мастер” шатрын Академи  ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 1-р улирлын амралтыг тохиолдуулан сурагчдын дунд шатрын тэмцээн зохион байгуулна.  

  1. Тэмцээний зорилго.

Ерөнхий боловсролын сургуулийн  сурагчдын амралтыг  идэвхтэй өнгөрүүлэх, тоглолтын ур чадварыг дээшлүүлэх, бие биенээсээ суралцах боломж  олгох.

  1. Зохион байгуулалт

Ерөнхий боловсролын сургуулийн  1-р улирлын амралтыг тохиолдуулан цуврал тэмцээнийг насны ангиллаар зохион байгуулна.  Энэ удаагийн тэмцээнд  зөвхөн 6-8 насны хүүхдийг бүртгэнэ.  Бусад насны  хүүхдүүд оролцох тэмцээний  хугацааг  жич зарлана.

  1. Цагийн хяналт

Цагийн хяналтыг шүүгч тогтооно.

  1. Тавилын тоо

Швейцарь системээр 7 өрөг тоглоно. 

  1. Хугацаа

Тэмцээн 2013 оны 10-р сарын  27-28  өдрүүдэд явагдана. Эхлэх  хугацаа    10-р сарын 27-ны  10.00 цаг.

  1. Тэмцээний байр

“ Хос мастер” шатрын Академийн байр. БЗД , Алтан өргөө цогцолборын зүүн талд , 84-р сургуулийн зүүн хойно. 6-ийн 2 дугаар байрны урд залгаа, 1 давхар улаан ягаан байшин.

  1. Бүртгэл

Тэмцээнд оролцох  сурагчид  10-р сарын  26-ны 18.00 цагаас өмнө  98110767, 99187491     утсаар бүртгүүлнэ.  Эхний 60 хүүхдийг бүртгэж тэмцээнд оролцуулна.                                                                                                                                                 

  1. Тэмцээний хураамж

Тэмцээний хураамж 10.000 төгрөг. 

  1. Байр, шагнал
  • Эхний 10  байрыг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна. 

“Хос мастер” шатрын Академи