Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

"Цагаан бэрс-2013" тэмцээний удирдамж

МҮЭ-ийн Соёлын Төв Ордны нэрэмжит өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах (рапид болон түргэн тоглолт) тэмцээн 2013 оны 9-р сарын 28, 29-ний өдрүүдэд МҮЭСТО-ны Спорт цогцолборт болно. 

МҮЭ-ийн Соёлын Төв Ордны  нэрэмжит “ЦАГААН БЭРС-2013” Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах түргэвчилсэн/ Рапид/ 7 дахь удаагийн тэмцээний  УДИРДАМЖ

2013.09.20.                                                                                                                     Улаанбаатар хот.

 

МҮЭ-ийн Соёлын Төв Ордноос санаачлан  Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах Түргэвчилсэн тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд  энэ удаагийн  тэмцээнийг 2013 оны 9-р сарын 28,29-ны өдрүүдэд MҮЭ-ийн Соёлын Төв Ордны “Спорт цогцолбор”-т зохион байгуулна.

Тэмцээний зорилго:

Хүүхэд залуучуудын дунд  шатрын  спортыг түгээн дэлгэрүүлэх,хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, үйл ажиллагааг нь дэмжих чиглэлээр МШХолбоотой хамтран Өсвөрийн шатарчдын  Түргэвчилсэн тоглотын улсын аврага шалгаруулах тэмцээнийг улсын хэмжээнд  амжилттай зохион явуулахад оршино.

Хамрагдах хүрээ: Улаанбаатар хот, аймгуудын  БТСХороо, шатрын клубууд, ЕБС-ийн өсвөрийн шатарчид, шатар сонирхогч хүүхэд багачууд

Хамтран зохион байгуулагч: МҮЭСТОрдон,  МШХолбоо

Оюуны спортыг  ивээн тэтгэгч: “Очир ундраа” групп, “Монос” групп,

Насны ангилал:

  1. 6 хүртэлх нас / эр, эм/                                                    4. 11-12 нас/ эр,эм/
  2. 7-8  нас    /эр, эм/                                                            5. 13-14 нас / эр, эм/
  3. 9-10 нас     /эр, эм/                                                          6. 15-18 нас / эр, эм /

Тэмцээний шалгаруулалт, байр эзлүүлж шагнах

6-10 насны ангилалд

1-р байр: Цом, Өргөмжлөл,     60.000 төгрөг

2-р байр: Цом , Өргөмжлөл,    50.000 төгрөг

3-р байр: Цом , Өргөмжлөл,    40.000 төгрөг

4-р байр: Өргөмжлөл               30.000 төгрөг

5-р байр: Өргөмжлөл               20.000 төгрөг

6-р байр: Өргөмжлөл               10.000 төгрөг

Тусгай  байр: Өргөмжлөл          8.000 төгрөг

Тусгай  байр  Өргөмжлөл          5.000 төгрөг

                               11-18 насны ангилалд

1-р байр: Цом, Өргөмжлөл,     60.000 төгрөг

2-р байр: Цом , Өргөмжлөл,    50.000 төгрөг

3-р байр: Цом , Өргөмжлөл,    40.000 төгрөг

4-р байр: Өргөмжлөл               30.000 төгрөг

5-р байр: Өргөмжлөл               15.000 төгрөг  

  • Хасны ангилал бүр нийт 9 өрөг тоглоно.
  • Тэмцээнд оролцогч  хүүхдүүдээс  5 хүртэлх Азтан шалгаруулна.
  • Амжилттай оролцсон хамгийн бага насны / 5-6 нас / ангиллын хүүхдүүдээс 5 хүүхдийг  “Цагаан бэрс” шатрын клубт 1 сар суралцах “Эрхийн бичиг”, Дурсгалын зүйлээр тус тус урамшуулна.
  • Амжилттай оролцсон клубуудыг шалгаруулж урамшуулна.
  • Тэмцээний  2 дахь өдөр бодлого бодолтын улсын аварга шалгаруулалт явуулна.

Бүртгэл:   Тэмцээний бүртгэл  9-р сарын 20-оос  эхлэн өдөр бүр  9.00-20.00 цагийн хооронд  МҮЭСТОрдонд  явагдах бөгөөд 9-р сарын 27-ны 19.00 цагт бүртгэлийг дуусгана.                   

  Бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, бүртгэлийн хураамж, 1% цээж зурагтай ирнэ.

             Төрсний гэрчилгээгүй тохиолдолд бүртгэхгүй болно. / Бүртгэлийн хураамж 8.000 төгрөг/

Тэмцээний техникийн зөвөлгөөнийг 2013 оны 9-р сарын 27-ны 17.00  цагт МҮЭСТО-ны 107-р өрөөнд хийх бөгөөд зөвхөн тэмцээнийг зохион байгуулагчид оролцоно.

Тэмцээн 2013 оны 9-р сарын 28-ны  өглөө10.00 цагт эхлэнэ.

Жич: Тэмцээн цагтаа эхлэх тул бүртгэлийг сунгахгүй болохыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягаар авна уу.

    Харилцах утас:       70119908, 70119080,  95701192, Факс: 976-11-70119937

                                        Вeб: www.muesto.mn      И-мэйл: marketing@muesto.mn

 

МҮЭ-ийн Соёлын Төв Ордон, МШХолбоо