Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

Өсвөрийн шатарчид амжилттай оролцов

070720131837

2013 оны 7-р сарын 2-8-ны хооронд ОХУ-ын Улан-Удэ хотод болсон ХI Международного Байкальского фестиваля тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцлоо. Тэмцээний нээлттэй ангилалд FM С.Билгүүн 3-р байр хүрэл медаль Э.Болдоо шагналт 5-р байр Г.Мөнхбаяр шагналт 7-р байр эзэлсэн бол

эмэгтэй ангилалд Б.Билэгжаргал алтан медаль О.Жаргалмаа хүрэл медаль. 8 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Оргилболд мөнгөн медаль охидын ангилалд Б.Алтантуяа алтан медаль.10 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Х.Итгэлт мөнгөн медаль С.Чингүүн хүрэл медаль С.Ган-Эрдэнэ шагналт 4-р байр. 12 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Т.Цолмон алтан медаль Т.Тэнгис шагналт 4-р байр охидын ангилалд Э.Анударь хүрэл медаль. 14 хүртэлх охидын ангилалд Н.Уранчимэг хүрэл медаль тус тус хүртлээ. Мөн 7-р сарын 24-30-ны хооронд Байгаль нуурын эрэг дээр болох "Байкальские зори 2013" тэмцээнд та бүхэн оролцоно уу. Дээрх тэмцээний удирдамжыг www.shatarchess.ru хаягаас авна уу.

Азийн аваргаас 10 медаль авав.

Исламын Бүгд Найрамдах Иран улсад энэ сарын 19-27-нд гурван төрлөөр явагдсан Азийн өсвөрийн шатарчдын АШТ-д манай 16 тамирчин оролцсоноос охидын 18 насны ангиллын блицийн төрөлд Баяржаргалын Баярмаа (Ирээдүй клуб) түрүүлж, стандарт төрлөөр 8 насанд Бат-Эрдэнийн Мөнгөнзул (Орхон) хоёр, 6 насанд Батсайханы Энхсаран (Урамтай шатар) III байр эзэлсэн бол хөвгүүдийн 8 насанд Ганзоригийн Амартүвшин (Чингэлтэй-Цэцэн нүүдэл) рапидын төрлийг тэргүүлж, стандартад II, Есөнтөмөрийн Төгстөмөр (Урамтай шатар) рапидад II, стандарт төрөлд III байр, 10 насны рапид төрөлд Эрдэнийн Баасансүрэн (Хан-Алтай) II, 6 нас хүртэлх ангилалд Лхагважамцын Очирбат (Чингэлтэй-Цэцэн нүүдэл) стандартаар II, Чулуунтуулын Эрхэмбаяр (Багануур) рапидаар II байрт тус тус шалгарчээ.

Т.Батчимэг “Том цом”-д

 Армен улсад зохиогдсон FIDE-гийн эмэгтэйчүүдийн “Том цом”-ын цувралын хоёр дахь тэмцээний явцыг манай сонин өмнөх дугаарууддаа мэдээлсэн билээ. Энэ тэмцээнд Х.Конеру (Энэтхэг, 2597) 8 оноотой түрүүлж, Н.Дагнидзе (Гүрж, 2550), А.Музычук (Словен, 2593) хоёр 7 оноогоор удаах байруудад шалгаран, Т.Косинцева (ОХУ, 2526) 6, А.Ушенина (Украин, 2499) 5.5, А.Стефанова (Болгар, 2531), Т.Батчимэг (Монгол, 2316), Д.Харика (Энэтхэг, 2492) нар 5, О.Гиря (ОХУ, 2436), Э.Даниелян (Армен, 2475), В.Чмилите (Литв, 2511) нар 4.5, Б.Хотенашвили (Гүрж, 2531) 4 онооны амжилт тус тус үзүүлэв.

Их мастер Т.Батчимэг долдугаар тавилд ИМ Т.Косинцеватай учраа таарахад ялах боломжоо ашиглаж чадалгүй хожигдсон ч дараагийн гурван өрөгт ОУМ Б.Хотенашвили, ИМ А.Музычук, ИМ А.Стефанова нартай тэнцэж төгсгөлийн өрөгт Х.Конеруд дийлдлээ. Манай шатарчин энэ тэмцээний эхний шатанд үзүүлсэн амжилтаа дөрвөн байраар ахиулж, чансааны үзүүлэлтээ нэлээд дээшлүүлэв.