Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

Өсвөрийн шатарчид ганзага дүүрэн ирлээ

chiangmaiӨсвөрийн шатарчдын Зүүн Өмнөд Азийн АШТ Тайланд улсын Чангмай хотноо 2013 оны 6-р сарын 8-13-ны өдрүүдэд явагдаж өндөрлөлөө. Манай улсаас МоШХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайханаар ахлуулсан өсвөрийн шилдэг 18 тамирчин өрсөлдсөн юм. Тэмцээн 8 хүртэлх нас, 9-10 нас, 11-12 нас, 13-14 нас, 15-16 нас, 17-18 нас, 20 хүртэлх нас, 50-аас дээш насны ахмад гэсэн 8 насны 16 ангиллаар блиц /түргэн/ рапид /түргэвчилсэн/ стандарт /сонгодог/ гэсэн гурван төрлөөр явагдлаа.


Рапидын төрөлд:
15-16 насны охидын ангилалд Ганбаатарын Сайханзаяа "мөнгө"
8 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Ганзоригийн Амартүвшин "мөнгө"

Блицийн төрөлд:
15-16 нас охидын ангилалд Ганбаатарын Сайханзаяа "мөнгө"
9-10 насны хөвгүүдийн ангилалд CM Эрдэнийн Баасансүрэн "алт"
20 хүртэлх насны ангилалд FM Сумъяагийн Билгүүн "хүрэл"

Стандартын төрөлд:
8 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Сумъяагийн Чингүүн "мөнгө"

Сонгодог шатрын төрөлд мөнгөн медаль хүртсэн С.Чингүүн ОУШХ-ны дэд мастер цолны болзол биелүүллээ. Чингүүндээ болон амжилттай оролцсон баг, тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр их амжилт хүсэн ерөөе!

FA, NM Дархинт Батболдын Нямдаваа

МӨШКХ