Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

Т.Батчимэг: Шатрын олимпод оролцоно гэж найдаж байна

“Спортын шуудан” шинэ оны анхны дугаарынхаа зочноор Монголын шатрын холбооны 2011 оны шилдэг шатарчин “Мончесс” клуб, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин Т.Батчимэгийг урилаа. Түүний ярилцлагыг хүргэе. 


-Юуны өмнө Монголын шатрын холбооны шилдэг шатарчин болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцаач?

-2011 оны дөрөвдүгээр сард болсон улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа түрүүлсэн. Түүнээс хойш рапид, блиц, оюутны гээд дөрвөн улсын аварга шалгаруулах тэмцээний түрүүг авлаа. Мөн монгол шатрын тэмцээний аварга болсон. Хамгийн сүүлд Чин ван Ханддоржийн нэрэмжит дэлхийн монголчуудын анхдугаар олон улсын тэмцээнд амжилттай оролцож эрэгтэй олон улсын мастерын болзол хангалаа. Энэ бүхнийг маань үнэлж, бас ирэх онуудад илүү өндөр амжилт гаргаарай гэж шилдэг шатарчнаар тодруулсан байх. Өмнөх холбоодоос би ямар нэгэн шагнал хүртэж байгаагүй. Анх удаа ийм шагнал хүртсэндээ баяртай байна. Мөн миний багш Ц.Батсайхан оны шилдэг дасгалжуулагч болж баяр дээр баяр нэмсэн. 

Дэлгэрэнгүй: Т.Батчимэг: Шатрын олимпод оролцоно гэж найдаж байна

Б.Мөнгөнтуул: ДАШТ-ээс мөнгөн медаль хүртээд их л сонин болсон

VIP булангийн маань энэ оны анхны зочин бол шатрын спортын олон улсын мастер Батхуягийн Мөнгөнтуул. Энэ нь түүний эрчүүдтэй өрсөлдөж байж хүртсэн цол бөгөөд эмэгтэйчүүдийнхээ ноён оргил их мастерын болзлыг 15-хан настайдаа биелүүлсэн нь манайдаа анхных юм. Тэрбээр Монголын шатрын спортод олон зүйлээр анхдагч. 2000 онд спортын мастер, эмэгтэйчүүдийн олон улсын мастер цолыг хамгийн залуудаа (12 настайдаа) хүртэж, өсвөрийн ДАШТ-ий анхны хүрэл (2001 он), мөнгөн (2005) медалийг эх орондоо авчирсан гавьяатай. Басхүү насанд хүрэгчдийн ДАШТ-д эх орон нэгтнүүдээсээ анхлан оролцсон (2008) билээ.

Дэлгэрэнгүй: Б.Мөнгөнтуул: ДАШТ-ээс мөнгөн медаль хүртээд их л сонин болсон

Дөрвөн жил хүлээсэн амжилтандаа хүрсэндээ баяртай байна

Дөрвөн жил хүлээсэн амжилтандаа хүрсэндээ баяртай байна


Цэгмэдийн Батчулуун. "Монгол туургатан 2011" Олон улсын тэмцээнээс Их мастерын болзол хангасан. Өсвөрийн УАШТ-ний зургаан удаагийн аварга. Насанд хүрэгчдийн тэмцээнээс нэг алт, хоёр хүрэл, бүх ард түмний спартакиадын аварга, түргэн тоглолтын улсын гурван удаагийн аварга, Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс багаараа хүрэл медаль хүртсэн гээд тэрээр манай шилдэг, амжилт нь ид гялалзаж яваа шатарчдын нэг юм. Ингээд түүнтэй уулзаж цөөн асуултад хариулт авснаа хүргэе.


-Юуны өмнө Их мастерын болзол хангасанд баяр хүргэе?
-Баярлалаа. Мэдээж зорьж байсан зорилгодоо хүрсэн болохоор сэтгэл өндөр байна. Гэхдээ нэгэнт их мастерын болзлоо хангасан болохоор одоо Дэлхийн шатрын холбооны хурлыг л хүлээж байна. Уг нь надад 2007 онд энэ болзлыг хангах боломж байсан. Харамсалтай нь чадаагүй. Сая болсон тэмцээний бүрэлдэхүүн нэлээд хүчтэй. Оролцсон арван шатарчны тал нь Их мастер цолтой чансаа өндөртэй тамирчид байсан.

Дэлгэрэнгүй: Дөрвөн жил хүлээсэн амжилтандаа хүрсэндээ баяртай байна

“Хүрэл медальдаа сэтгэл хангалуун байгаа”

Enhtuul2011Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн ФИДЕ мастер А.Энхтуултай цөөн хором ярилцлаа. 

-Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Сэтгэгдэл ямар байна вэ?

-Баярлалаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Монгол Улсаас дэлхийн аваргаас медаль авсан гурав дахь шатарчин боллоо. 

-Өрсөлдөгч нар хэр хүчтэй байв. Тэмцээний зохион байгуулалтын талаар юу хэлэх вэ?

Дэлгэрэнгүй: “Хүрэл медальдаа сэтгэл хангалуун байгаа”

ФИДЕ мастер Б.Ану: Хоёрхон төрийн дуулал эгшиглэсэн нь Монголынх

Ану ярилцлага 2011,10Сонирхогчдийн шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас хоёр тамирчин оролцож, хоёулаа төрийнхөө дууллыг эгшиглүүлсэн талаар өмнө нь мэдээлж байсан. Монголын шатарчид сүүлийн үед тогтмол амжилт гаргах болсны нэгэн тод жишээ нь ФИДЕ мастерын болзол хангасан Б.Ану, С.Билгүүн нар юм. 2000-аас доош рейтингтэй шатарчид оролцдог уг тэмцээний аварга ФИДЕ мастер Б.Анутай эх орондоо ирээд удаагүй байхад нь ярилцлаа.

-Юуны өмнө сонирхогчдын ДАШТ-д түрүүлсэнд тань баяр хүргэе. Тэмцээнийхээ сониноос дуулгах уу. Энэ тэмцээнд хэд дэх удаагаа оролцож байгаа вэ?

Дэлгэрэнгүй: ФИДЕ мастер Б.Ану: Хоёрхон төрийн дуулал эгшиглэсэн нь Монголынх