Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

”ЦОДГОР ХҮҮ-2016” ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН УЛААНБААТАР ХОТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

”ЦОДГОР ХҮҮ-2016” ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН УЛААНБААТАР ХОТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ 2015.10.14.

ТЭМЦЭЭНИЙ ЗОРИЛГО: Шатрын спортыг хөгжүүлэх, сурталчлах, өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх, авъяаслаг хүүхдүүдийг шинээр нээн гаргах зорилгоор жил бүр уламжпал болгон зохион байгуулна. Тэмцээн 2016 оны 1 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд Монголын хүүхдийн ордонд явагдана.

НАСНЫ АНГИЛАЛ: Тэмцээнийг дараах ангиллаар явуулах бөгөөд шатарчид швейцарь системээр 7-9 өрөг тоглоно.

1. 5 хүртэлх насны охид /2011.01.01-нээс хойш төрсөн/

2. 5 хүртэлж насны хөвгүүд /2011.01.01-нээс хойш төрсөн/

3. 7 хүртэлх насны охид /2009.01.01- ээс хойш төрсөн/

4. 7 хүртэлх насны хөвгүүд /2009.01.01-ээс хойш төрсөн/

5. 8-9 нас охид /2007-2008 онд төрсөн/

6. 8-9 нас хөвгүүд /2006-2007 онд төрсөн/

7. 10-11 нас охид /2005-2006 онд төрсөн/

8. 10-11 нас хөвгүүд /2005-2006 онд төрсөн/

Сорилго тэмцээнийг:

- 31/Х, 01/XI

- 21, 22/XI

- 12, 13/XII-ны өдрүүдэд Монголын хүүхдийн ордон дээр явуулна.

ШАГНАЛ: Ангилал тус бүрийн эхний гурван байрт шалгарсан тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнана. Нас бүрээс эхний 8 байрт шалгарсан тамирчдад 2016 оны 1 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Монголын хүүхдийн ордонд болох “Цодгор хүү-2016” УАШТ-д оролцох эрхийн бичиг олгоно. Тэмцээний зохион байгуулагчид өсөх ирээдүйтэй 10 хүртлэх тооны шатарчдыг шигшээ тэмцээнд оролцуулах эрхтэй. Шигшээ тэмцээнд 21 аймаг, 9 дүүрэг, Монголын хүүхдийн ордноос шалгарсан шатарчид оролцоно.

ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ: 1 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд 18 цаг хүртэл бүртгэнэ. Бүртгэлийн хураамж 5000₮. Харилцах утас:96002982 /Монголын Хүүхдийн Ордны шатрын багш/

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН